Ерөнхий захирлын мэндчилгээ

Д.Батболд

Баясах Группын Ерөнхий захирал

      Манай группын үйл ажиллагаатай танилцан, цахим  хуудсанд  маань зочилж буй таньд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Бид  зах зээлийн эхэн үеэс эхлэн өөрсдийн хийж байсан  ганзагын наймааг цаг үеийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэх замаар хүнсний худалдаа, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, барилга угсралтын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжилд өөрсдийн гэсэн хувь нэмрийг оруулсаар 23 дахь жилтэйгээ золгож байна.

Энэ хугацаанд биднийг цаг ямагт дэмжиж, хамтран ажилласан гадаад, дотоод түншүүд, худалдан борлуулагчид, өөрийн хамт олон, байнгын хэрэглэгчид та бүхэндээ талархал илэрхийлье.

Миний бие олон жил хоёргүй сэтгэлээр хамтран ажилласан өөрийн баг, хамт олноороо бахархдаг бөгөөд байнга шинэ бараа бүтээгдэхүүн, шилдэг үйлчилгээг  оруулан ирж, хэрэглэгч та бүхэнд хурдан шуурхай хүргэх, иргэд маань чанартай сайн хүнс хэрэглэж, эрүүл саруул аз жаргалтай амьдраасай гэсэн  чин хүсэл эрмэлзэлтэй  ажилладаг.  Мөн бид компаний засаглалаа хөгжүүлэх, орчин үеийн санхүүгийн программ нэвтрүүлэх, хүний нөөцөө сайжруулах, үйлдвэрлэл, үйлчилгээндээ НАССР, ISO нэвтрүүлэх ажлууд хийж байгаа бөгөөд эх орныхоо цэвэр эрүүл бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр гаргах, өөрийн салбартаа тэргүүлэгч байх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 

Бидний бизнесийн  гол түшиг тулгуур нь нэг талаас манай мэргэшсэн хамт олон байдаг бол  нөгөө талаас байнгын хэрэглэгч та бүхэн байдаг билээ. Иймд хэрэглэгчид та бүхний итгэлийг алдахгүйн төлөө бид улам их хичээн ажиллах болно. 

 

Хүндэтгэсэн,

 

“Баясах” Группын Ерөнхий Захирал Д.Батболд