Түүхэн замнал

Тус группын үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлсээр хүнсний үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоол, хөдөө аж ахуй, барилга угсралт, засал чимэглэл, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр 10 гаруй салбар компаниуд болон үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна.

  • 1993

    1990-ээд оны эхэн үед Улс орон зах зээлийн харилцаанд шилжиж иргэд олноороо ганзагын наймаанд явж эхэлсэн тэр үеэс тус группын үүсгэн байгуулагчид БНХАУ, ОХУ, БНТУ гэсэн чиглэлээр анхлан ганзагын наймаа хийж эхэлснээр бизнес эхлэх мөнгөн хуримтлалаа бий болгосон.  Улмаар өөрийн эх орондоо тогтвортой үйл ажиллагаа явуулж, улс орноо хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрийг оруулах нь зүйтэй гэж үзэн сайн чанарын олон нэр төрлийн хүнсний  бүтээгдэхүүнийг Европын орнуудаас импортлон оруулж ирэх, борлуулалтын сүлжээ бий болгох ажил эхлүүлж 1993 онд “Баясах Трейд” ХХК-ийг үүсгэн байгуулсан.

  • 1999

    1999 онд худалдаа, үйлчилгээний зориулалттай одоогийн төв оффис байрлах барилгыг 100 хувь өөрийн хөрөнгөөр, өөрсдөө барьж 2002 онд ашиглалтанд оруулсан нь тухайн үедээ томоохон бүтээн байгуулалтанд тооцогдож байлаа.

  • 2002

    2002 онд өдөр тутам шинэ хүнсний  бүтээгдэхүүнээр ард түмний хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор өөртөө үйлчилдэг  хүнсний сүлжээ супермаркетыг ажиллуулж,  “Баясах Өргөө” ХХК-ийг байгуулсан. 

  • 2005

    2005-2007 онуудад Засгийн газраас хэрэгжүүлж байсан орон сууцжуулах хөтөлбөрийг дэмжих, иргэдийн орон сууцны шинэлэг хэрэгцээг хангах үүднээс өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж дээд зэрэглэлийн “Хатан туул” хотхоныг барьж ашиглалтанд оруулсан.

  • 2007

    2007 оноос барилгын материал худалдан борлуулах, гадна фасадны шинэ технологи нэвтрүүлэх зорилго бүхий  “Баясах Атлас” ХХК-ийг байгуулсан. 

    Мөн хүнсний худалдаагаа үйлдвэрлэл болгон өргөжүүлэх, эх орны хөрсөнд ургасан чанартай, аюулгүй хүнсний ногоо, жимс жимсгэнээр импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийж, “Наран зүг” ХХК-ийг худалдан авч үйл ажиллагааг нь сэргээсэн. Улмаар олон жил ашиглаагүй атаршсан хөрсийг боловсруулах, жимс жимсгэний суулгац тариалах, өвөл, зуны хүлэмж барих, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх зэрэг ажлыг эрчимтэй явуулсан. 

  • 2009

    2008-2009 онуудад Өөрийн талбайд тарьж ургуулсан жимс жимсгэнэ, хүнсний ногоог  боловсруулж савлах Итали улсын TECNOCEAM үйлдвэрийн орчин үеийн үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр  ашиглалтанд оруулж, “Багро” нэрийн бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлсэн. 

  • 2010

    2008-2010 онд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр, “Залуучуудын орон сууц” хөтөлбөрийг дэмжин хэрэгжүүлэх зорилгоор 120 айлын залуучуудын орон сууц, үйлчилгээний “Атлас төв”-ийг  ашиглалтанд оруулсан. 

  • 2012

    2012 онд Өөрийн компанийн үйл ажиллагаанд шаардлагатай барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэж байх баг хамт олонтой  “Баясах Стандарт” компанийг байгуулж,  3600 мкв талбай бүхий хүнсний агуулахыг барьж ашиглалтанд оруулсан.

  • 2013

    2013 оноос  Нийтийн хоолны салбарт хөрөнгө оруулалт хийж, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх "Блүфин" ХХК-ийг байгуулсан. Улмаар “Блүфин Стэйк Хауз”, “Блүфин Арт”, “Блүфин Бистро” сүлжээ ресторануудыг ажиллуулж эхэлсэн.
    Мөн групп үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, зах зээлд эзлэх нийт хувь хэмжээгээ нэмэгдүүлэх зорилгоор  “Баясах Интернэйшнл” ХХК, “Баясах Хульж” ХХК салбар компаниудыг байгуулж, импортоор оруулж ирдэг барааны тоо хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн.

     

  • 2015

    Эх орны хөрсөнд ургасан чацарганы бүрэн боловсруулах, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргах зорилгоор 2015 онд “Сиберри фарм продактс” ХХК-д хөрөнгө оруулж, хамтран ажиллаж байна.

Цаашид бид өөрсдийн туршлага, давуу тал, мэргэшсэн хамт олондоо түшиглэн бизнесээ улам өргөжүүлэхийн зэрэгцээ, Mонгол чацарганыг дээд зэргээр боловсруулан  дэлхийн зах зээлд гаргах,  8000 айлын орчин үеийн хот байгуулах зорилт тавин ажиллаж байна.