Сиберри фарм продактс ХХК

       “Сиберри фарм продактс” ХХК:   Манай компани нь Төв аймгийн Алтанбулаг суман дахь Чацарганы аж ахуйг түшиглэн анх 2013 онд Дэлхийн брэнд болох зорилготойгоор байгуулагдан, тус ондоо Сингапур улсад нээлтээ хийж одоог хүртэл үйл ажиллагаагаа эрчимтэй тэлэн хөгжсөөр байгаа билээ. Сингапур болон Индонез гэх Олон улсын стандарт хангасан үйлдвэрүүдэд түүхий эдээ нийлүүлэн бүтээгдэхүүнүүдээ үйлдвэржүүлж Америк, Солонгос, Хятад, Тайвань, Герман, Японруу экспортолж байна. 2016 онд бид бүтээгдэхүүнүүдээ илүү сайжруулж өргөн сонголттой болгох зорилгоор Солонгос улсын No1 компани болох Cosmax компанитай гэрээ хэлэлцээрээ амжилттай байгуулан шинэ бүтээгдэхүүнээ төрөлжүүлэн зах зээлд гаргахаар ажиллаж байна. 

Бид Монгол бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргаж дэлхийн брэнд болгох зорилготойгоор амжилттай ажиллаж байна. Манай бүтээгдэхүүн дэлхийн стандартын өндөр шаардлагад нийцсэн ба бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байгаа билээ. 

Биднии амжилтуудаас

  • 2014 онд төв аймгийн Шилдэг бүтээгдэхүүн цом өргөмжлөлөөр шагнуулсан 
  • 2014 онд “Монголын Бизнес Хөгжлийн гарц” холбооноос “Монголын төлөө” цом өргөмжлөлөөр шагнуулсан 
  • 2014 онд “Төв нутгийн амжилт- Алтан намар 2014” үзэсгэлэнгийн “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарч цом өргөмжлөлөөр шагнуулсан.
  • 2016 онд Монголын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дэмжин судлах төв “Топ стандарт” Цом өргөмжлөлөөр шагнуулсан. 
  • 2014 онд Төв аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхим болон Аймгийн засаг даргын тамгын газрын хамтарсан “ENTREPRENEUR-2014” ёслолын “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” цом өргөмжлөлөөр тус тус шагнуулсан билээ. 

 “Сиберри фарм продактс” ХХК-ийн уриа үг:
     Байгаль эхээс таньд өгч буй бэлэг

Үйл ажиллагааны чиглэл:

     Монголын хөрсөнд ургасан жимсний хаан чацарганаар гоо сайхан болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаадын стандартад нийцүүлэн зах зээлд гаргаж байна.  
“Сиберри фарм продактс” ХХК: Сиберри брэндын бүтээгдэхүүнүүд нь  биеийн тос , гарын тос, гуужуулагч, нүүрний саван, Чацарганы навчин нүүрний маск, Чацарганы цэвэр 100 хувь тос,Чацарганатай эрүүл мэндийн цай гэх мэт бүтээгдэхүүнээс бүрдэнэ. Шинээр Солонгос улсад Нийт 10 гаруй гоо сайхан болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн гаргаж байгаа.

  • Seaberry Shampoo
  • Seaberry Conditioner
  • Seaberry Body Lotion
  • Seaberry Hand cream 
  • Seaberry Body oil 
  • Seaberry Cleansing Foam 
  • Seaberry Scrub
  • Seaberry Toner
  • Seaberry Serum 
  • Seaberry Moisturriser
  • Seaberry Gel Capsule
  • Seaberry Energy Drink   гэх мэт шинэ бүтээгдэхүүнүүдийг Солонгос улсад үйлдвэрлэж байна. 
Чацаргана:

Олдоц ховор түүхэд хэцүү ч эрс тэс хүйтний улиралд маш тэсвэртэй, олон төрлийн витамин, ислэг, антиоксидант болон нэн чухал тослогт хүчлүүдээр баялаг.Энэхүү гайхамшигтай сүпер жимсииг манай орны нутаг дэвсгэрт буюу Төв аймагт байрлах Сиберри чацарганы аж ахуйд өндөр зэрэглэлээр тариалдаг ба гар аргаар түүн боловсруулдаг.Олон зууны туршид чацарганыг гоо сайхан болон эрүүл мэндийг тэтгэхэд хэрэглэсээр ирсэн. Бид чацарганы гайхамшигт анагаах шинж чанаруудыг агуулсан олон улсын стандартад нийцсэн төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг боловсруулдаг ба ялангуяа хэт хуурай цаг агаарын нөхцөлд нэн тохиромжтой.

Чацаргана жимсний гайхамшигт чанарууд:

Чацарганы жимсийг төв Азид 1000 гаран жилийн өмнөөс хэрэглэж ирсэн. Эртний Грекийн эрдэмтэд болон 8-р зууны Төвдийн эртний анагаах ухааны судар rGyud Bzi-д чацарганыг эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн түүхтэй.
            Монголчууд 13 - 14-р зуунд Ази болон Европ тивийн ихэнх хэсгийг эзэлж  явахдаа морьдоо чацарганы  хольцтой өвс бутаар хооллож хүч тамир, тэсвэр тэвчээртэй болгож морьдынхоо арьсыг гялалзуулдаг байжээ. Тэр ч байтугай цэрэг дайчид чацаргана жимсийг хэрэглэн дайн тулаанд орох хүч тэнхээгээ сэлбэхээс гадна шарх сорвио дотроосоо чацаргана идэж эмчилдэг байжээ.
           Чацарганаас гаргаж авсан цэвэр тос нь ховор төрлийн омега 7(palmitoleic acid) болон омега 3(alpha linolenic acid), омега 6(linoleic acid) болон омега 9(oleic acid) агуулсан. Чацарганы орцонд агуулагдах нэн чухал тосон хүчлүүд нь арьс, үс, хумсыг эрүүлжүүлэх гол түлхүүр болохоос гадна шарх сорвийг хурдан эдгээж, арьсны олон төрлийн эмгэгийг эмчилж намдаадагаараа алдартай.

Чацарганы бутний мөнгөлөг ногоон навч нь жимсэнд байдаг ихэнх шим тэжээлийг агуулахаас гадна их хэмжээний уураг болон бета каротин агуулна.

Чацаргана доорх үзүүлэлтүүдийг маш сайн харуулсан:
  • Коллагенийн бүтцийг дээшлүүлж, хурдасгана
  • Исэлдүүлэлтийн гэмтлээс хамгаалж
  • Арьсны залуу сайхан уян хатан чанарыг нөхөн сэргээж, хөгширч буй арьсыг төлжүүлнэ
  • Арьс чийглэг байдлаа удаан хадгалан үлдэх
  • Нарны гэмтэлтэй арьсыг сэргээн засах
  • Нарны хэт ягаан туяа, байгаль орчны бохирдол хорт хаягдлаас сэргийлнэ

Тэжээллэг энэхүү жимс гоо сайхны төрөл бүрийн бүтээгдэхүүнд чухал түүхий эд болох нь нотлогдсон. 

Хаяг

Дэлгүүрийн хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Төв номын сангийн замын баруун хойно буюу Цэдэнбал нэрэмжит цэцэрлэгийн замын эсрэг талд байрлах Seaberry дэлгүүр 

  1. Facebook page:    Seaberry Farm Project /Mongolia/

Утас:  70070078
И-мэйл: info@seaberryfarmproducts.com 
Вэб: seaberryfarmproducts.com

Зургийн цомог