Баясах Атлас ХХК

        “Баясах Атлас” ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдаж барилгын материалын худалдаа, барилгын засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

 Польш улсын тэргүүлэх барилгын материал үйлдвэрлэгч Атлас групптэй 2007 оноос хойш хамтран, Монгол дахь албан ёсны борлуулагчаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Манай компанийн зорилго: Чанартай бүтээгдэхүүнээр ард түмнээ хангаж, салбартаа манлайлна.

“Баясах Атлас” ХХК нь одоогийн байдлаар Польш улсын Kubala фирмийн төрөл бүрийн барилгын засал чимэглэлийн багаж, Атлас фирмийн фасадны чулуутай будаг (чулуут шавардлага), хөөсөнцөр хавтан наах цавуу, тор наах цавуу, барилгын тор, плитаны цавуу, шатны өөрөө тэгшрэгч цемент, грунт, гипсэн хананы цавуу, барилгын бэлэн зуурмаг, гипсэн хавтангийн цавуу, плитаны чигжээс, фасадны будаг, обойны цавуу, хөөсөнцөр хавтангийн хадаас, тортой булан, плитаны булан, плитаны крест зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд борлуулж байна. 2010 оноос эхлэн фасадны чулуут шавардлага, фасадны будагны 700 гаруй төрлийн өнгө найруулан гаргах хүчин чадалтай автомат машиныг Нидерланд улсаас оруулж ирж барилгын салбарт шинэ өнгө төрхийг нэмсэн юм.

Мөн 2010 онд НҮБ -ын “Эрчим хүчний хэмнэлтийн төсөл” -тэй хамтарч дулаалгын системийн олон улсын MNS-ISO 29000 багц стандартыг боловсруулж Монгол улсын үндэсний стандартын хороогоор батлуулсан юм. Ингэснээр  Монгол улс нь хөөсөнцөр фасадны ажилд хяналт тавих албан ёсны баримт бичигтэй болсон билээ. Манай компани нь Атлас групп, Kubala фирмийн барилгын материалыг Монголд нийлүүлэхээс гадна өөрийн барилгын засварын бригадаар барилгын гадна фасад, дулаалгын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, барилгын салбарт бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой, тасралтгүй явуулж байна. 

Манай хамт олны хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтаас дурьдвал:

2007 онд хийж гүйцэтгэсэн ажлууд:
  • GTZ, НЗДТГазартай хамтран хуучин 5 давхар угсармал барилгыг дулааны үр ашигтай болгох загвар байшин
  • “Ялгуун цэнгэл” ХХК-ний орон сууцны байшин
  • “Баясах Трейд” ХХК-ний Хатан туул хотхоны таун хаус
2008 онд хийж гүйцэтгэсэн ажлууд:
  • “Нэмбар” ХХК-ний орон сууцны байшин
  • “Баясах Трейд” ХХК-ний Хатан туул хотхоны таун хаус
  • “Mongolian properties” ХХК-ний RR барилга
  • “Бумч Од” ХХК-ний үйлчилгээний төвийн байшин
2009  онд хийж гүйцэтгэсэн ажлууд:
  • “Mongolian properties” ХХК-ний RR барилгын өргөтгөлийн фасадны ажил
  • “Эсто” ХХК-ний цагдаагийн мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн барилгын фасадны ажил
  • “Нэмбар” ХХК-ний орон сууцны барилгын фасадны ажил
  • “Баясах Трейд” ХХК-ний үйлчилгээтэй орон сууцны байшин
2010 онд хийж гүйцэтгэсэн ажлууд:
  • “Галт Хас” ХХК-ний оффисын барилга
  • “Грийнх Хаус” ХХК-ний хувийн орон сууц /5 ширхэг/
  • “Булагтай Ерөө” ХХК-ний таун хаус
  • “Коёотэ” ХХК-ний The One Residence орон сууц үйлчилгээний цогцолбор.
  • “Намуу дэвжих” ХХК-ний Баянзүрх дүүргийн ЗДТГазрын барилга.
2011 онд хийж гүйцэтгэсэн ажлууд:
  • “Концепт Сити” ХХК-ний 12 давхар орон сууцны байшин
  • “Үндэсний Соёл” Амралтын Хүрээлэн ХХК-ний Фүүдкорт үйлчилгээний цогцолбор
  • “Гангар Инвест” ХХК-ний Ногоон Төгөл хотхоны 5-р блок
  • “Тиймворк Визуал” ХХК-ний Санзай Хотхоны 23, 29-байшин
  • “Өгөөж Ерөө” ХХК-ний Дархан хотод байрлах 9 давхар орон сууц
2012 онд хийж гүйцэтгэсэн ажлууд:
  • “Сүрэг Агт” ХХК-ний Сүмбэр Орд хотхоны 2-р блок
  • “Коёотэ” ХХК-ний The One Residence цогцолборын D, E, 2, 4-р блок
  • “Өгөөмөр Монгол” ХХК-ний Монгол хотхон
  • “Eco School” Garden ХХК-ний British School
  • “Эрдэнийн Хаш Өргөө” ХХК-ний Apex Их дэлгүүр
  • “Оюу Толгой” ХХК-ний  Өмнөговь аймагт байрлах Олон нийттэй харилцах төв
2013 онд хийж гүйцэтгэсэн ажлууд:
  • “Азиа Пасифик Ланд” ХХК-ний Olympic Residence цогцолбор
  • “Азиа Пасифик Ланд” ХХК-ний The Village & Nukht цогцолбор Б блок
  • “Тайгам Алтай” ХХК-ний Оффисийн барилга,
  • БГД-ийн эрүүл мэндийн нэгдэлийн барилга
  • Өгөөмөр Монгол ХХК-ний Монгол Хотхоны 2-р блок
  • Концепт Сити ХХК-ний 12 давхар оффисын барилга
  • Тайгам Алтай ХХК-ний Олимп хотхон 421-р байр
  • Өгөөж Ерөө ХХК-ний Дархан хотод байрлах 12 давхар орон сууц
2014 онд хийж гүйцэтгэсэн ажлууд:
  • “БСБ сервис” ХХК-ний төв оффисын барилга
  • “Их Үйлсийн Эрэлд” ХХК-ний усан бассейны барилга
  • Улсын Клиникийн Төв Эмнэлэг
  • “Тайгам Алтай” ХХК-ний Олимп хотхон 426, 422-р байр
  • “Өү эйнд Би Эн” ХХК-ний Blue Gem-3  9давхар орон сууц
2015 онд хийж гүйцэтгэсэн ажлууд:
  • “Вишн Девелопмент” ХХК-ний 12 давхар орон сууц
  • “Тайгам Алтай” ХХК-ний Олимп хотхон 429, 424-р байр
  •  Уулын Баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөлийн барилга