Баясах Өргөө ХХК

      “Баясах Өргөө” ХХК нь жижиглэнгийн худалдааны 14 жилийн туршлагатай, Монгол улсын ууган супермаркетуудын нэг юм.

Эрхэм зорилго

Хэрэглэгчиддээ чанарын баталгаатай, эрүүл ахуйн  шаардлага хангасан хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дотно үйлчилгээний хамтаар хүргэх.

Бид  2016 оны байдлаар 4  салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

"Баясах" группын салбар компаниуд болох “Баясах Хульж” ХХК, “Баясах Интернэйшнл” ХХК-тайгаа хамтран ажиллахын зэрэгцээ дотоодын  1000 гаруй үйлдвэрлэгч, импортлогчидтой хамтран ажилладаг. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр 2013 оноос "САЙХАН" нэрийн цагаан будаа, элсэн чихэр, хатаасан жимс, чихэр савлаж өөрийн дэлгүүрүүд болон бусад 200 гаруй сүлжээ дэлгүүр, цэгээр борлуулж байна.

Цаашид бид хүнсний дэлгүүрийн хөрш форматыг Улаанбаатар хотын хэрэглэгчдэд хүргэх зорилгоор дунд хугацааны хөтөлбөр боловсруулан БАЯСАХ ГЭР БҮЛИЙН СУПЕРМАРКЕТ-г бий болгохоор ажиллаж байна. 

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Намянжүгийн гудамж, 14-р 
хороо, “Баясах Трейд” ХХК-ийн байр 

Утас: 976-11-462225
Факс: 976-11-462227 
И-мэйл: urgoo@bayasakh.mn supermarket@bayasakh.mn
Вэб: http://urgoo.bayasakh.mn