Баясах Стандарт ХХК

      “Баясах Стандарт” ХХК нь 2010 онд гадаад, дотоод худалдаа болон барилга байгууламж бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Бидний зорилго: Чанартай байдал, бид бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэгжүүлэхдээ бичиг баримт үүсгэж, олон улсын стандартуудыг баримтлан сахилга батыг чандлан сахьдаг учраас “чанартайгаас илүү” бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэх.

“Баясах Стандарт” ХХК-ний бусдаас ялгарах гол онцлог давуу талууд нь ажилдаа мэргэшсэн хамт олны хүчээр судалгаанд суурилсан бизнес  хөгжүүлэлт хийж, найдвартай, чанартай, шинэлэг байдлыг бий болгосон бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдэд нийлүүлдэгт оршино.

Манай хамт олны хийж гүйцэтгэсэн, бүтээн байгуулсан ажлуудыг дурьдвал:

  • 2010 онд “Багро” үйлдвэрийн 100 гаруй ажилтан албан хаагчийн үйлдвэрийн цех, агуулах, оффис зэргийг багтаасан 2000 м.кв бүхий цэвэр бохир ус, халаалт зэргийг бүрэн шийдсэн сэндвичэн барилгыг барьж байгуулсан.
  • 2011 онд “Баясах Трейд” ХХК-ний 4000 м.кв бүхий орчин үеийн дэвшилтэт технологийн, стандарт шаардлагыг бүрэн хангасан сэндвичэн барилгын барьж хүлээлгэн өгсөн.
  • 2015 онд Халхын голд буудай хадгалах зориулалттай 3000 м.кв агуулахыг барьж хүлээлгэн өгсөн.

Манай компани цаашид 2015-2018 онд Шинэ Яармаг хороололд Монгол улсын орон сууцжуулах ажлын хүрээнд бид нийт 96000 м.кв талбайтай 520 айлын өндөр зэрэглэлийн орон сууцны хорооллыг Итали архитекторын зураг төслийн дагуу 350 м.кв 30 айл синг хаус, 200-300 м.кв 80 айлын таунхаус, 80-150 м.кв талбайтай 410 айлын орон сууц барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Цаашидын зорилго: Бид цаг ямагт шинийг сэдэж түүнийгээ судлан, бодит мэдээлэл дээр үндэслэн шинийг нэвтрүүлж салбартаа үргэлж анхдагч болохын төлөө урагш тэмүүлэн ажиллана.

Хаяг

БЗД 14-р хороо Баясах Трейд байр 306 тоот

Утас: 976+11-480226, 976-70002211
Факс: 976+11-480226
И-мэйл: foods@bayasakh.mn 
Вэб: www.bagro.mn

Зургийн цомог