Баясах Фүүдс ХХК

   “Баясах Фүүдс” ХХК нь 2008 онд импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд эх орны үржил шимтэй хөрсөнд ургасан хүнсний ногоо жимс жимсгэнийг 2009 оноос өөрийн Багро хүнсний үйлдвэртээ боловсруулан үйлдвэрлэж хэрэглэгчдийн гар дээр хүргэж эхэлсэн.

Бидний Уриа: “Монгол ургацын амт Багро”

Бидний Зорилт: “Эх орондоо олон улсын чанар, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан органик бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн тавцанд Монгол брэндийг таниулах “

“Багро” хүнсний үйлдвэр нь цахилгаан, дулаан, халуун хүйтэн ус, цэвэрлэх байгууламж зэрэг үйлдвэрийн дэд бүтцийн асуудлуудыг иж бүрнээр нь шийдэж чадсан Монгол улсад Европ стандартын дагуу байгуулагдсан орчин үеийн анхны үйлдвэр юм. Үйлдвэр нь Орос, Франц Герман  зэрэг дэлхийн олон оронд алдартай Италийн Tecnoceam компанийн тоног төхөөрөмжөөр 100 хувь тоноглогдсон бөгөөд хүчин чадлын хувьд цагт 2.5-3.5 тн жимс, ногоо боловсруулан 3000-3500 шил бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой ба өнөөдрийн байдлаар 45 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж  байна. Манай хүнсний үйлдвэр нь хотын төвөөс алслагдсан Хан-Уул дүүргийн 13-р хорооны иргэдийг ажлын байраар хангаж, ажиллагсдыг богино хугацаанд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж аюулгүй ажиллагааны мэргэжлийн сургалтанд хамруулан ажиллаж байна. Мөн бид ХААИС-ийн оюутан залуусыг жил бүр ажлын дадлага сургалтанд хамруулан ирээдүйн хүнсний технологичдийг бэлдсээр байна.

Манай компани ХХААХҮЯ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын Ногоон Өдрүүд-2010” үзэсгэлэнд “Bagro” брэндийн бүтээгдэхүүнүүдээрээ анх удаа амжилттай оролцож Нийслэлийн захирагчийн ажлын албаны “Нийслэлийн шилдэг хүнс үйлдвэрлэгч”, 2012 онд “Шилдэг нөөшилсөн” бүтээгдэхүүн шагналыг хүртэж байсан. 2010 онд ХХААХҮЯ, Монголын Үндэсний Телевизийн MM агентлагтай хамтран 2010 оны “Монгол Улсын Шилдэг” хүнс үйлдвэрлэгчээр, 2011 онд Хан-Уул дүүргийн “Оны шилдэг” байгууллага,  жил бүр Нийслэлийн шилдэг хүнс үйлдвэрлэгч шагналаар шагнагдаж байсан.

“Багро” хүнсний үйлдвэр нь жилдээ 2 мянган тонн жимс, хүнсний ногоо боловсруулах хүчин чадалтай бөгөөд жимс, хүнсний ногоог ийнхүү эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулснаар орон нутгийн болон нийт ногоочдод манай үйлдвэртэй хамтран ажиллах таатай боломжийг нээн өгч байгаа юм.

Хаяг

БЗД 14-р хороо Баясах Трейд байр 306 тоот

Утас: 976+11-480226, 976-70002211
Факс: 976+11-480226
И-мэйл: foods@bayasakh.mn 
Вэб: www.bagro.mn