Баясах Хульж ХХК

     "Баясах" Групп нь 1993 онд байгуулагдсан цагаасаа хүнсний бүтээгдэхүүн импортлох, даршилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, барилгын салбарт болон бизнесийн олон чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар ирсэн. 

"Баясах Хульж" ХХК нь 2014 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Польш улсын Colian Group Sp.Z.O.O, Magnat Sp.Z.O.O, Bogutti Sp.Z.O.O, BMB Sp.Z.O.O, Украйн улсын Mayola Trade House, Испани улсын Gullon S.A, Jake S.A,  Оман улсын Sweets of Oman, Турк улсын Aksu LTD зэрэг компаниудтай хамтран ажиллаж байна. Бид чанартай бөгөөд амттай хүнсний бүтээгдэхүүнийг өөрийн орны хэрэглэгчдэд хүргэх зорилготой ажиллаж ирсэн ба дэлхийн олон орнуудын нэр хүнд бүхий 10 гаруй компаниудтай хамтран ажиллаж тэдний өндөр чанар бүхий хүнсний брэнд бүтээгдэхүүнүүдийг эх орны зах зээлд нийлүүлж байна. Өнөөдрийн байдлаар бид бүхэн 3000 гаран харилцагчиддаа өөр өөрийн өвөрмөц онцлог чанартай баталгаат брэнд бүтээгдэхүүнүүдээ түгээж байна.

Эрхэм зорилго:

Ард түмний хүнсний хэрэгцээг дэлхийн чанартай шилдэг бүтээгдэхүүнүүдээр ханган нийлүүлэх, бизнесийн салбартаа тэргүүлэгч, шилдэг үйл ажиллагаагаараа хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн байгууллага хамт олон байж Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулах нь манай байгууллагын туйлын зорилго юм.

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Намянжүгийн гудамж, 14-р хороо, “Баясах Трейд” ХХК  - 302 тоот

  1. Facebook хуудас: www.facebook.com/bayasakh.khulij

Утас:  976-7000-1010
Факс:  976-11-462227 
И-мэйл: marketing@bayasakh.mn 
Вэб: trade.bayasakh.mn