Блүфин ХХК

            "Блүфин" ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдаж олон улсын хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын  стандарт жишгийг Монголдоо хөгжүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн. Анхны салбар болох "Bluefin The Steakhouse" ресторан нь  2013 онд албан ёсоор нээгдэж  Америк технологоор хийсэн стейк болон дээд зэрэглэлийн үйлчилгээг  үйлчлүүлэгчиддээ санал болгосноор  Улаанбаатар хотын зочлох үйлчилгээний салбарт шинэчлэл хийж  дээд зэрэглэлийн ресторануудын нэг болж чадсан.  

Бидний зорилт: “Салбартаа тэргүүлэгч  олон улсын хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээг эх орондоо бий болгох"

Бидний уриа: "Хоолыг бид урлана"

            “Блүфин” ХХК-ийг үүсгэн байгуулагч П.Ганбат нь тогоочийн ажлын гараагаа Америкийн Нэгдсэн Улсаас эхэлж Колорадо мужийн “Junz" суши ресторанд ахлах тогооч, Колорадо мужийн Аспен хотод алдарт тогооч Нобу Матсухисагийн “Matsuhisa" ресторанд урилгаар ажиллаж байсан бөгөөд 2009 онд өөрийн Gamba's нэртэй япон болон франц хоолны ресторанаа "Seattle Washington" –д нээн ажиллуулсан. Энэ үедээ "Seattle Times" сэтгүүлийн хоол шүүмжлэгчдийн баг, мөн хэрэглэгч нарын сэтгэл ханамжийн судалгааны төвөөс өндөр үнэлгээ авч маш богино хугацаанд хэрэглэгчдийн таашаалыг хүлээн явч сонголт нь болж чадсан юм.

"Блүфин" ХХК нь Монгол улсын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт өөрсдийн хувь нэмрийг оруулж, үүсгэн байгуулагдсан цагаасаа  хойш компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байж, үүний дагуу Технологийн их сургуультай хамтран шинэ залуу төгсөгчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэх тал дээр анхааран үйл ажилгааныхаа төлөвлөгөөнд оруулан ажиллаж байна. 

 

Манай рестораны салбарууд нь:

“Bluefin The Steakhouse” ресторан нь сонгодог Америк шийдлийг Европ урлагын хэв маягтай хослуулсан тансаг орчинд Америк маягаар шарсан амтат стейк, хамгийн сайн чанарын далайн гаралтай хоол болон бүх төрлийн Европ хоолоор үйлчилдэг.

 

“Bluefin Cuisine d’Art” нь тансаг сонгодог орчин, модерн хэв маягийг хослуулсан галлерей ресторандаа Америк маягаар шарсан амтат стейк болон Италийн алдарт паста, риссото, Япон амтат суши, шинэхэн  далайн гаралтай бүтээгдэхүүний өргөн сонголт бүхий Европ хоолны менюгээр үйлчилдэг.

 

"Bluefin Le Bistro" нь тансаг, модерн тав тухтай орчинд Итали үндэсний паста, пицца болон, Ази үндэсний олон төрлийн вок зэрэг өргөн сонголттой менюгээр үйлчилдэг.

 

"Блүфин"  ХХК нь 2 жилийн  хугацаанд хотын А бүсэд өөр өөрийн онцлог шинж чанарыг агуулсан  3 салбар ресторанаа нээн  дотоод гадаадын 125,000 үйлчлүүлэгчдэд  үйлчилсэн бөгөөд олон улсын болон дээд хэмжээний тусгай хүлээн авалтын үйлчилгээг  дотоод гадаадын 80,000 зочдод  хүргэн   үйлчилсэн байна. Манай рестораны салбарууд өөр өөрийн онцлог давуу тал, өнгө төрхийг агуулан, үйлчлүүлэгчдийн сонголтыг эрхэмлэн үйлчилгээний салбарт хамтран ажиллаж  байна.

 

Хаяг

Блүфин оффис, Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 14-р хороо, Намянжүнгийн гудамж, Баясах Трейд компанийн байр, 314 тоот

  1. Facebook page:    Bluefin The Steakhouse

                               Bluefin Cuisine d’Art

                               Bluefin Le Bistro

Утас: 7000 2227
И-мэйл: info@bluefin.mn
Вэб: www.bluefin.mn

Зургийн цомог