Наран Зүг ХХК

"Наран Зүг" ХХК нь, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан  “Атрын 3 дахь аян“  газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эрчимжүүлэн хөгжүүлэх замаар хүн амыг аюулгүй, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой хангаж, импортын хараат байдлыг арилгах зорилготой,  тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамрагдаж Хан Уул дүүргийн Түргэний голын адагт байрлах хуучнаар Дэвшил САА-н ашиглаж байсан атаржсан газарт газар тариалангийн үйл ажиллагааг сэргээн явуулж эхэлсэн.

"Дэвшил" САА-нь 1970 оноос эхлэн тасралтгүй газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд  зах зээлийн нийгэм рүү шилжих явцад үйл ажиллагаа нь зогссон байсныг, манай компани нь сэргээн "БАГРО" хүнсний үйлдвэрийн түүхий эдийн хэрэгцээг хангах зорилгоор үйлдвэрийн дэргэд бүрэн усалгааны систем бүхий 80  га талбайд жимс жимсгэнэ болоод хүнсний ногооны тариалалт, хүлэмжийн аж ахуй эрхлэн өргөст хэмх, лууван зэрэг ногоонуудын тариалалтыг Польш улсын тусгай зориулалттай 1-р зэрэглэлийн сортын үрээр тарьж үйлдвэртээ тасралтгүй нийлүүлэн, эрүүл ахуйн стандарт шаардлагыг бүрэн хангасан өндөр чанартай эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байна.

 “Наран Зүг” ХХК нь ОХУ-аас Интоор, Улаалзгана, Алим, Хад, Үхрийн нүд зэрэг жимснүүдийн суулгацуудыг оруулж ирэн Монголын хөрсөнд амжилттай нутагшуулж ургацын хэмжээгээ нэмэгдүүлэн ажиллаж байгаагийн зэрэгцээ ургуулсан жимс жимсгэнээр "Багро" үйлдвэрт нийлүүлж компот, варень үйлдвэрлэж байна.

Үүнээс гадна  Олдоц ховор, олон төрлийн витамин, ислэг, антиоксидант болон нэн чухал тослогт хүчлүүдээр баялаг гайхамшигтай жимс болох чацарганы суулгацыг САА-н талбайдаа тариалж 2011 оноос  гар аргаар түүн боловсруулж байна.

Олон зууны туршид чацарганыг гоо сайхан болон эрүүл мэндийг тэтгэхэд хэрэглэсээр ирсэн бөгөөд энэхүү гайхалтай жимсийг  "Сиберри фарм прадактс" ХХК-нд нийлүүлэн чацарганы гайхамшигт анагаах шинж чанаруудыг агуулсан олон улсын стандартад нийцсэн төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн Монголдоо төдийгүй дэлхийн зах зээлд гаргаж байна.

Хаяг

БЗД 14-р хороо Баясах Трейд байр 306 тоот

Утас: 976+11-480226, 976-70002211
Факс: 976+11-480226
И-мэйл: foods@bayasakh.mn 
Вэб: www.bagro.mn