Оюутны дадлага

Эрхэм Оюутан та өөрийн мэргэжлийн дадлагын удирдамжийн дагуу манай компанид хандсан тохиолдолд ЗХНГ таны хүсэлт дадлага, томилолтын удирдамжийг шийдвэрлэн хариуг таньд өгнө.

 

Дадлагын оюутанд олгох хангамж, боломж:
  1. Компани нь чадварлаг оюутнуудаар дадлага хийлгэх, улмаар сургуулиа төгссөний дараа ажлын байраар хангах зорилготойгоор оюутнуудыг сонгон шалгаруулж болно.
  2. Дадлагын ажиллах хугацаа 1 сараас дээш ажлын өдрийн 8 цагийг хангаж ажилласан тохиолдолд үүрэгт ажлаас хамааруулж ажлын байрны онцлог, компанид ач холбогдолтой ажилласан тохиолдолд цалин хөлс тооцож олгоно.
  3. Дадлагын оюутан 5 хоногоос дээш хугацаагаар ажиллах тохиолдолд, захирлын тушаалын дагуу хугацааг баталж өдрийн хоолоор хангана
  4. Дадлагын оюутан өөрийн суралцаж буй чиглэлээр диплом эрдэм шинжилгээний ажлыг явуулж болно, мөн дадлага туршлага хуримтлуулах боломжтой.
Дадлагын оюутанд тавигдах шаардлага:
  1. Сургуулиас олгосон албан ёсны хүсэлт, томилолт
  2. Дадлагын удирдамж, дадлага ажлын төлөвлөгөө
  3. Сургалтын албанаас баталсан дүнгийн жагсаалт, оюутны голч дүн 3,0-с дээш байх /шаардлагатай үед/
  4. Оюутны анкет