Сонгон шалгаруулах үе шат

Баясах Групп нь ажилтан сонгон шалгаруулахдаа нээлттэй бодлого баримталдаг бөгөөд шинийг эрэлхийлэгч, орчин үеийн хөгжил дэвшилд хөл нийлүүлэн ажиллах, өөрийгөө хөгжүүлэх, байгууллагын соёлд дасан зохицох, багаар ажиллах чадвар бүхий хэн бүхэнд ажил олгохдоо бид таатай байх болно. 

Ажилтан сонгон шалгаруулах үе шат 

1-р үе шат: Ажил горилогчийн анкет бөглөх 

2-р үе шат: Ерөнхий мэдлэгийн тест авах  /тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан ажил горилогчдоос ерөнхий мэдлэгийн тест авна/

3-р үе шат: Анхан шатны ярилцлага  /ерөнхий мэдлэгийн тестийн шалгалтанд тэнцсэн ажил горилогчдыг ярилцлаганд урина/ 

4-р үе шат: Дэлгэрэнгүй ярилцлага /анхан шатны ярилцлаганд тэнцсэн ажил горилогчдоос мэргэжлийн болон бусад ур чадваруудыг шалгана/ 

5-р үе шат: Дагалдуулан ажиллуулах /дэлгэрэнгүй ярилцлагад тэнцсэн ажил горилогчийг тухайн ажлын байранд танилцах дадлага хийлгэх/ 

6-р үе шат: Ажилд авах эцсийн шийдвэр гаргах