Хүний нөөцийн бодлого

  • Хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхүйц цалин, урамшууллын системд хамрагдаж, ажил хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх боломжийг эдлэнэ.
  • Та өөрийн эзэмшсэн мэргэжил, ур чадвараа гарган ажиллах боломжтой.
  • Ажлын тав тухтай орчинд, таныг найрсаг хамт олон угтан авах болно.
  • Таны гэр бүлд нэмэр болохуйц нэмэлт боломжуудыг олгоно.
  • Худалдаа үйлчилгээний чиглэлд хөрвөн ажиллах боломжтой

Баясах Группын зүгээс ажилтнуудынхаа нийгэм, ахуйн асуудлыг шийдвэрлэх, ажлыг нь үнэлж, урамшуулах зорилгоор дараах хөнгөлөлт, урамшууллыг олгодог.

 

Ажиллах хэрэгцээг хангах хангамж

Ажилтнууддаа хоол, унаа, утасны төлбөр, ажиллагчдын унаа, ажиллагчдын байр, автомашин зэргийг компаниас зохих журмын дагуу олгодог. Мөн ажилласан жилийн нэмэгдэл, удирдах түвшний ажилтнуудад үр дүнгийн гэрээний дагуу хангамж олгох багцын бодлогыг хэрэгжүүлдэг. Өөрийн салбар компаниудаас хөнгөлттэй үнээр худалдаа хийх, зээл авах, үйлчилгээ авах зэрэг хөнгөлөлтүүдийг үзүүлдэг. Мөн харилцагч санхүүгийн байгууллагаас цалингийн болон бусад төрлийн зээл авах боломжийг олгодог.

Шагнал урамшуулал

Жил бүр салбар компани бүр өөрийн компанийн шилдэг ажилтнуудын төлөөллийг гадаад оронд аялуулдаг уламжлалтай. Мөн төр, нийгмийн шагналуудад тодорхойлж мөнгөн шагнал урамшуулал олгодог.

Эрүүл мэнд

Ажилтнуудынхаа ажиллах орчин нөхцөлд онцгой анхаарч сайжруулалт хийх, засвар үйлчилгээ оруулах зэрэг ажлуудыг компаниас шийдэж өгдөг. Ажилтнуудынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч эрүүл мэндийн үзлэгийг жил бүр зохион явуулж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх оношилгоо шинжилгээг өгөх ажлыг зохион явуулдаг. 

Ажилтнуудын ар гэрийн нөхцөл боломжыг нэмэгдүүлэх

Ажилтны ар гэрийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах орон сууцны зээл авахад нь хөнгөлөлт үзүүлэх, компанийн орон сууцаар хөнгөлтэй нөхцөлөөр хангах, нүүрс түлш жил бүр олгох  зэрэг ар гэрт тусламж үзүүлнэ. Ажилтны баярт үйл явдал шинэ байр гэрт орох, хурим найр хийх, ам бүл нэмэх, мөн ажилтан эмчилгээ хийлгэх, гэр бүлд зовлон бэрхшээл тулгарсан үед мөнгөн тусламж бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээр тусламж үзүүлдэг.

Уламжилалт олон нийтийн арга хэмжээ

Хамт олны таатай уур амьсгал нэгдмэл байдлыг өрнүүлэх чөлөөт цагийг үр дүнтэй хамт олноороо өнгөрүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнүүдийг жил бүр тогтмол явуулж уламжлал болгосон. Тухайлбал: Баясах Группийн шинэ жилийн арга хэмжээ, Цасны баяр, Баясах Группын Спортын наадам, Явган аялал, Зуны зугаалга, өөрийн салбар компанийн тариалангийн талбайд мод суулгах, жимс хураах зэрэг үйл ажиллагаанд хамт олноороо хамрагдаж, тэмдэглэн өнгөрүүлдэг.