Б’Агро хүнс комплекс нээлтээ хийлээ

“Баясах Фүүдс” ХХКомпани нь 2008 онд “Баясах Групп”-ын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан бөгөөд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хүнсний ногоо, жимс, жимсгэнэ боловсруулан, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

“Багро” Хүнс Комплекс /Б’АГРО – Баясах Агро/ үйлдвэрийн нээлт 2009 оны 12 дугаар сарын 17-нд болж, нээлтийн ёслолд Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны сайд Т.Бадамжунай, Жижиг Дунд Үйлдвэрийн Газрын дарга Ц.Ням-Осор, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.

“Баясах Фүүдс” ХХКомпанийн “Bagro” Хүнс Комплекс үйлдвэртэй ХХААХҮЯамны сайд танилцаад “ОНЦ” гэсэн дүн тавьсан юм.Нээлтэнд оролцсон зочид төлөөлөгчид болон хэвлэлийнхэн Монголдоо байхгүй дарсан ногооны үйлдвэр байгуулсанд “Баясах Фүүдс” ХХК -ий хамт олонд талархаж байлаа.

“Баясах Фүүдс” ХХКомпани монголд анх удаа Европын шилдэг хүнсний тоног төхөөрөмж суурилуулсан дотоодын нийт хэрэгцээг хангаж чадахуйц өндөр хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтанд орууллаа.