Нийслэлийн шилдэг хүнс үйлдвэрлэгч боллоо

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас уламжлан болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд - 2010” үзэсгэлэн худалдаа 60 гаруй томоохон үйлдвэр, төсөл хөтөлбөр 150 гаруй хоршоо, иргэн аж ахуйн нэгж 400 гаруй ногоочдыг хамруулсан өргөн цар хүрээтэй 2010 оны 9 дүгээр сарын 17-ноос 2010 оны 9 дүгээр сарын 22 – ны хооронд амжилттай өрнөлөө. 

Энэ үйл ажиллагаанд "Баясах Фүүдс" ХХК Bagro брэндийн оливтой салат, дунайн салат , даршилсан өргөст хэмх, амтат чинжүү, хүрэн манжингийн нөөш, холимог ногооны салат гэх мэт 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээр амжилттай оролцож  амт чанар хүнсний эрүүл аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн гэсэн үнэлгээг зочид төлөөлөгч хэрэглэгчдээс авч худалдан авагчдын талархлыг өндрөөр авсан юм. 

Үзэсгэлэнгийн үеэр “Баясах Фүүдс” Компанийг Нийслэлийн захирагчын ажлын албанаас “Нийслэлийн Шилдэг Хүнс Үйлдвэрлэгч”-ээр шалгаруулж хүндэт өргөмжлөлөө гардууллаа.