Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр

“Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах” Өдрийг  манай компани нийт хамт олноороо жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр бяцхан үрсийн хамгийн баяр баясгалантай өдрүүдийн нэг болдог.

Энэ жил бид “Бяцхан Баясахчууд-2016” арга  хэмжээг 05 дугаар сарын 29-нд амжилттай зохион байгуулж өнгөрлөө. Тус арга хэмжээний хүрээнд Баясах Группийн Авъяаслаг багачуудын гар бүтээлээр зургийн үзэсгэлэн гаргаж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, арга хэмжээнд оролцсон нийт хүүхэд багачууддаа зориулан “Алиса гайхамшигийн оронд” Театарчилсан шоу тоглолтоор бэлэг барьлаа. Мөн Баянзүрх дүүргийн 14 хорооны  нийгмийн анхаарал халамж шаардлагатай айл өрхүүдийн хүүхдүүдийг урьж оролцуулан нэг өдрийг хамтдаа өнгөрөөлөө.

Нийгмийн хариуцлага