Оны шилдэг үйлдвэрлэгчээр шалгарлаа

МҮОНРадио Телевизийн ММ Агентлаг жил бүр салбар бүрээс амжилт бүтээлээрээ тэргүүлж буй шилдэг 9 байгууллага, аж ахуй нэгжийг салбарын яамтай хамтран тодорхойлж шалгаруулдаг уламжлалтай. 

Энэхүү шалгаруулалтанд ХХААХҮЯам “Баясах фүүдс” ХХК-ий Б’Агро хүнсний үйлвэрийг 2010 оны шилдэг хүнс үйлдвэрлэгчээр тодорхойлон шалгарууллаа. 

Б’Агро Хүнс Комплекс нь 2009 оны 12 сараас эхлэн Европ технологи бүхий Олон улсын стандартад нийцсэн хүнс үйлдвэрлэлийн орчинд, эх орны хөрсөнд ургасан экологийн цэвэр түүхий эдээр импортыг орлохуйц амт, чанартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр 100 гаруй ажиллагсадтай бөгөөд BAGRO брэндийн нийт 20 гаруй нэр төрлийн  бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаад байна.  “Баясах Фүүдс” ХХК-ий Б’Агро хүнсний үйлдвэрийн энэхүү ажлыг өндрөөр үнэлэн тус үйлдвэрийг ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛВЭРИЙН ЯАМ,  МҮОНРТелевизийн ММ Агентлаг хамтран “2010 Оны Шилдэг Хүнс Үйлдвэрлэгч”-ээр шалгарууллаа.