Эх дэлхийгээ хайрлая

Дархан цаазат богд хаан ууланд  18 км аялаж, хог түүж, байгаль орчноо цэвэрлэлээ. 

 

Ойд түймэр гарах нэг үндсэн шалтгаан нь цэвэрлээгүй ой болоод байна. Нэг үе манайд ойг цэвэрлэхгүй байлгах нь унанги гишүү мөчир зэрэг нь чийгэнд ялзарч бордоо болно гэж үздэг байлаа. Гэвч буталж жижиглээгүй унанги нь бордоо болох битгий хэл түймрийн гол ТҮЛШ нь болоод байна. Ойн чийгшэл уур амьсгалын өөрчлөлт дулаарлаас эрс муудаж унанги мөчир гишүү зэрэг нь ялзмаг болох битгий хэл ойд асгасан чүдэнз мэт аюулыг бий болгож байна.

Ой дахь төрөл бүрийн хаягдал нь түймэр гарах, модлогоор хооллогч шавьжны хөнөөлийн голомтыг бий болгож байгааг энэ чиглэлийн ойн салбарын эрдэмтэд дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна Гэтэл манай улсад ойн төрөл бүрийн хаягдал модыг түүн авч ойг цэвэрлэх арга хэмжээ үндсэндээ байхгүй. Унасан гишүү модыг түүн цэвэрлэв. 

 

Нийгмийн хариуцлага