White Day

 Зорилго:
 Улаанбаатарчууддаа  цагаан сэтгэл, Баяр баясгалангийн өдөр бэлэглэх, цаашид уг харилцааг хэвшүүлэх
 
    Юу хүнийг их баяр хөөртэй болгодог вэ. Мөнгө эсвэл баяр баясгалантай найз нөхөд, хөрш, хамт олонтой байх уу. Харвард болон калифорнийн их сургуулийн хамтран хийсэн судалгаа дээрх асуултанд дараах байдлаар хариулт өгчээ. Эрдэмтэд 5000 орчим хүний сэтгэлзүй дээр үндэслэн 20 орчим жил судалгааг хийжээ. Энэхүү судалгаагаар баяр баясгалантай хүний найз, хамт ажиллагсад нь илүү сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаа нь харагдсан.
Жишээлбэл: 1 -1,5 км-н доторх зайд найз нь амьдардаг хүний баяр баясгалантай байх боломж 20%, хөгжилтэй хөрш, хамт олонтой байх нь 34%-иар тухайн хүний баяр баясгалантай байх боломжийг нэмэгдүүлдэг байна. Баяр баясгаланд нөлөөлөх найз, хамт олны нөлөөлөл удаан үргэлжилдэг. Баяр баясгалан нь үнэхээр халдвартай болж таарлаа. Дүгнээд хэлэхэд танд болон таны сэтгэлд та шууд хэлж мэдэхгүй хэн нэгэн нөлөөлж байдаг байна. Баяр баясгалантай, сайхан сэтгэлтэй хүнтэй хамт олон илүү нягт цул байдаг байна.
 
Улаанбаатарчууддаа  сүүн цайлган сэтгэлийн дэм өгч, гарын бэлэг гардууллаа
 
 
     НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрий 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 20 жил болжээ. Баясах-өргөө ХХК нь    ахмад буурлууддаа гарын бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.  Хийсэн гавьяатай, хэлэх үгтэй, эх орон ирээдүй хойчийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн ахмад буурлууд минь урт удаан наслаарай.  
 

Нийгмийн хариуцлага