Бидний оролцоо

      “Баясах Трейд” ХХК болон манай Салбар нийт компаниуд нь түнш харилцагч байгууллагууд, хэрэглэгч олон нийт, ажиллагчдынхаа  өмнө хүлээх хариуцлага чиг хандлагаа тодорхойлсон хэм хэмжээнүүдийг бизнесийн үйл ажиллагаандаа баримтлаж ажилладаг.

Бид компанийхаа бүтээн байгуулалтыг өдрөөс өдөрт хөгжүүлэн дэмжих, нөгөө талаар улс орныхоо нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулахад ил тод нээлттэй шудрага бизнесийг цогцлооход идэвхийлэн ажиллаж байна.

Улсад бид татвараа төлж, нийгэмд идэвхтэй байх нөхцөлийг бүрдүүлэн эдийн засгийн, нийгмийн үүрэг,  компанийн хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллааг явуулж ирлээ. Бид дотоодын болон гадаадын харилцагч түнш байгуулагуудтай хамтын ажиллагаагаа өндрөөр үнэлэн бизнесийн үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж ажиллахад онцгой анхаарч ажиллаж байна. 

Манай “Баясах Трейд” ХХК-ний үүсгэн байгуулсан Салбар компаниуд нь ажлын байрыг жил бүр тодорхой тоогоор нэмэгдүүлэж, ажиллах хүчийг ажиллуулах, ажлын байр, техник хэрэгслээр хангаж, ажлын явцад ажиллагчдынхаа мэдлэг мэргэжлийг дээшлүүлэн сургаж хөгжүүлэн, тэдний хөдөлмөр зүтгэлээр улс эх орон болон компанидаа баялгийг бүтээж байна.

Компанийхаа нийт ажилтнуудаа жил бүр эрүүл мэндийн нарийн үзлэг шинжилгээнд хамруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сургалт хөгжил, ажилтан руу чиглэсэн тусламж дэмжлэгийг үзүүлэхийн зэрэгцээ ажилтнуудынхаа гаргасан амжилтыг үнэлэн материаллаг болон материаллаг бус  урамшуулал олгож сэтгэл санааны хувьд урам өгөх, ар гэрт дэм өгөх, бодит  хувь нэмрийг өгөх зорилготойгоор тодорхой шагнал, урамшуулал, тэтгэмжийг олгодог, мөн хамт олны нэгдмэл байдлыг нэмэгдүүлсэн олон нийтийн компанит ажлуудыг уламжлал болгон хийж хэрэгжүүлжсээр байна.

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ ,УРЛАГ, СПОРТ

Оюутны тэтгэлэгт хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч хөгжихөд тус дэм үзүүлэх, гоц авьяастай хүүхдүүдийн оюуны боловсролд хөрөнгө оруулалт хийх, захиалгат эрүүл мэндийн нэвтрүүлэг хийх, кино урлагийг дэмжих чиглэлээр хамтран ажилладаг.

БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ

Манай эрхэлж байгаа бизнес нь байгаль орчинд ээлтэй, байгаль орчинд ногоон байгууламж нэмэгдүүлэх, ахицтай ажлуудыг жил бүр төлөвлөн мод бут тариалах, үржүүлэх ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлдэг.

НИЙГЭМД ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ УРИАЛГА ГАРГАХ

Компанит ажлуудыг төлөвлөн явуулах, буцалтгүй тусламж, цусны аян, хүний эрүүл мэнд сайн сайхны төлөө хамт олноороо нийгэмд уриалга гаргаж, идэвхитэй үйл ажиллагааг өрнүүлэхэд манай хамт олон нэг сэтгэл зүтгэлээр хамтран ажилладаг билээ.

Нийгмийн хариуцлагын хүрээнд бидний хийж гүйцэтгэсэн ажлууд

Сайн дурын ажил

Жил бүрийн 12-р сарын 05-ны өдөр “ОЛОН УЛСЫН САЙН ДУРЫХНЫ ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүү...

2015, 12 сарын 18

Монгол улсын каратегийн тамирчин Ц. А...

Монгол улсын каратегийн тамирчин Ц. Амарсанааг 2015 оны 10 сард SHIDOKAN KARATE ДЭЛХИЙН АВАР...

2015, 12 сарын 29

White Day

 Зорилго:  Улаанбаатарчууддаа  цагаан сэтгэл, Баяр баясгалангийн өдөр бэлэглэх,...

2015, 12 сарын 29

Эх дэлхийгээ хайрлая

Дархан цаазат богд хаан ууланд  18 км аялаж, хог түүж, байгаль орчноо цэвэрлэлээ.  ...

2015, 12 сарын 29

Blue day

“Blue day” арга хэмжээ зохион байгуулж,  харьяа оршин суугчдад хамт олны дундаа ...

2015, 12 сарын 29

100 Хүүхдийн Баяр

 6-р сарын 1-ний хүүхдийн баярыг угтан “100 Хүүхдийн Баяр” арга хэмжээг зохион б...

2015, 12 сарын 29

Амьдрал бэлэглэе

“Амьдрал бэлэглэе” аяны хүрээнд цусны  донорын эгнээг өргөжүүлэх, цусны нөөцийг ...

2015, 12 сарын 29

Писио, Кубус ундаа комик номтой боллоо

“Баясах Интернэйшнл” Компаний Польш улсаас импортлон оруулж ирдэг багачууд бүхний дур...

2016, 06 сарын 06

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах ...

“Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах” Өдрийг  манай компани нийт хамт олноороо ...

2016, 06 сарын 06